Нүдний болор солиулах хагалгаанд 56 иргэн орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-04-23 13:27:59

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Улаан загалмайн хороо ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Улаан загалмайн хороотой хамтран нүдний болор суулгах “Гэгээн зам” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 56 иргэн нүдний болор суулгах хагалгаанд амжилттай ороод ирлээ. 

Хагалгаа ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны Алтан-Эмээл хотод 3 өдрийн турш үргэлжилсэн юм.

Харааны бэрхшээлтэй олон арван иргэнд ертөнцийг харах гэрэл гэгээ бэлэглэж байгаа энэхүү хүмүүнлэгийн үйлс нь 5 жилийн хугацаанд үргэлжлэх юм. Таван жилийн хугацаанд нүдний болорын цайралттай 500 өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийхээр төлөвлөжээ. Нүдний болор суулгах хагалгаа 15-20 минутын турш үргэлжилж, өвчтөн нэг өдөр гам барин хэвтрийн дэглэм сахиснаар дараагийн үзлэгт орж хараа дээшилсэн эсэхээ шалгуулж эмчилгээ дуусдаг байна. 

Холбоотой мэдээ