ОХУ-тай БНАСАУ-ын талаарх байр сууриа ойртуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-24 12:19:22

ВАШИНГТОН. /TASS/. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд Москва болон Вашингтоны байр суурийг ойртуулах зорилгоор АНУ-ын эрх баригчид ОХУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ. 


“ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов болон БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигэн асуудлыг урагш ахиулахтай холбоотой санал зөрөлдөөнөө арилгахын тулд яриа хэлцээгээ үргэлжлүүлнэ” гэж Америкийн гадаад бодлогын байгууллагын ажилтан хэлсэн байна.


Владимир Путин Ким Жөн Унтай уулзахаар төлөвлөж байгаа тухай Кремлийн мэдээлэлд АНУ-ын засаг захиргаа анхаарлаа хандуулсан гэдгийг тэрбээр нотолжээ.


Владивостокт болох уулзалтыг ашиглан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд ямар нэг захиа эвсэл мэдээлэл дамжуулан өгөхийг Вашингтон Москвагаас хүсэх эсэхэд АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзсан байна.


Холбоотой мэдээ