Хүүхдийн спортын VI их наадамд оролцох багууд тодорлоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-04-25 12:42:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Төвийн бүсийн аймгуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай боллоо. 

Энэхүү тэмцээн нь Монголын Хүүхдийн спортын VI их наадамд оролцох багуудыг сонгон шалгаруулдаг сорил тэмцээн гэдгээрээ онцлогтой юм. Ингээд тэмцээний эрэгтэй тэргүүн байрыг Сэлэнгэ, дэд байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ноён клуб, гутгаар байрт Өмнөговь, эмэгтэй тэргүүн байрт Дундговь, дэд байрт Өмнөговь, гутгаар байрт Сэлэнгэ аймгийн багууд тус тус шалгарч, хүүхдийн спортын VI их наадамд оролцох эрхээ авлаа.

Мөн тэмцээний шилдэг холбогчоор Сэлэнгэ аймгийн тамирчин Б.Сарангэрэл, Э.Бат-Эрдэнэ, шилдэг довтлогчоор Өмнөговь аймгийн М.Нандинцэцэг, Зүүнхараагийн Ц.Эрдэнэ-Од, шилдэг хамгаалагчаар Дундговийн Х.Хулан, Сэлэнгийн М.Уранбаяр, шилдэг давуулагчаар Сэлэнгийн М.Урангоо, Э.Тэнгис, тэгш тоглогчоор Дундговийн Б.Отгонжаргал, Өмнөговийн З.Ган-Эрдэнэ нар шалгарчээ. 

Холбоотой мэдээ