Малчдад газар эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-04-25 15:51:22

Дорнод/МОНЦАМЭ/ Дорнод аймгийн ЗДТГ-аас малчдад өвөлжөө, хаваржааных нь газрыг өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх аян зарлаад байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар тус аймаг 4497 га газрыг малчдад эзэмшүүлжээ. 

Малчдад газар эзэмшүүлснээр бэлчээрийн газрын төлөв байдал, чанарыг хадгалах, газрын ургамлын бүрхэвч талхлагдахаас сэргийлэх, хөрс элэгдэх, эвдрэхээс сэргийлэх боломжтой гэж үзэж байна. Мөн бэлчээр нутагт хийх газар төлөвлөлт оновчтой болох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах давуу талтай.

Тус аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд малчид өвөлжөө, хаваржааны газраа өмчлөх явдал ихэссэн байна. Тухайлбал, тус аймаг 2016 онд 312 га газар, 2017 онд 231 га газрыг малчид эзэмшилдээ авсан бол өнгөрсөн онд 488 га газрыг эзэмшүүлжээ. 

Холбоотой мэдээ