Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-04-25 15:17:09

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Ардын Их Хурлын ордонд хүлээн авах ёслол боллоо. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Тодруулбал, МУ-ын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар “Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөө”, “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай МУ-ын Засгийн Газар, БНХАУ-ын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө”, "Монгол, Хятадын Үзэсгэлэн хамтран зохион байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, "Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг", "Монгол Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Хятад улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн менежментийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай ГЕГ хоорондын тохиролцоо", "Авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай МУ-ын ЗТХЯ, БНХАУ-ын ЗТЯ хоорондын протокол", "Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн Газар хоорондын хэлэлцээр", "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн солилцох захидал" зэрэг найман баримт бичигт холбогдох албаны хүмүүс тус тус гарын үсэг зурав.





А.Анхбаяр

 

Холбоотой мэдээ