Малчдад зориулсан мэдээллийн төв байгуулна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-04-25 18:00:59

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн 500 гаруй малчин зөвлөлдлөө. “Малчны зөвлөгөөн-2019”-ийн үеэр тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн малчдад зориулсан мэдээллийн төв байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн аймгийн удирдлагын зүгээс малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын эрүүл бүс байгуулах, хоршоо байгуулахыг бодлогоор дэмжих, худаг гаргах, өвөлжөө хаваржааны газар эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг ажлыг төлөвлөжээ. Зөвлөгөөний үеэр хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлого, малчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, малчдын хүүхдийн боловсрол, малчид хэрхэн газар эзэмших, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зэрэг цогц мэдээ мэдээллийг малчдад хүргэсэн.

Харин малчдын хувьд уул уурхай, цаг уурын өөрчлөлтөөс бэлчээрийн хомсдолд орж байгаа, үүнээс сэргийлэх үүднээс малын хөлийн татварыг ялгавартай тогтоох, гаднын аймгаас хяналтгүйгээр мал, ялангуяа урт хөлийн адуу их орж ирэн, хадлангийн талбай, малын бэлчээргүй болгож байгаа зэрэг асуудлыг хөндөж байлаа. 

Холбоотой мэдээ