ОУХМ Э.Даваахүү Олимпын эрх авлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-27 14:54:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын буудлага спортын тамирчдаас “Токио 2020” олимпын наадмын хоёр дахь эрхийг эрэгтэй гар бууны төрлийн 10 метрийн дасгалд ОУХМ Энхтайваны Даваахүү авлаа.


Тэрбээр Бээжин хотод 4 дүгээр сарын 20-29-нд зохион байгуулж буй Дэлхийн цомын цуврал тэмцээнд хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор тавдугаар байрт шалгарч Олимпын наадамд оролцох эрхтэй болов.



Монголын буудлага спортын тамирчдаас “Токио 2020” Олимпын наадмын хоёр дахь эрхийг ОУХМ Э.Даваахүү авч буй нь энэ юм. Тэрээр 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэснийхээ үр дүнд ийнхүү Токиод цэц мэргэнээ сорихоор болж байна.  

Холбоотой мэдээ