Амралтын өдөр замын ослоор 24 хүн бэртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-29 09:51:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 512 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 зөрчлийг шалгажээ.

Ослын улмаас нийслэлд 24 хүн бэртсэн байна. Нийт ослын 110-ыг даатгалын байгууллагаар шийдвэрлэв. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 27-ны 17.30 цагт Хан-Уул дүүргийн нутаг, Сонсголонгийн гүүрний замд "Sinotruk" маркын автомашин нь "H.Starex", "T.Pruis", "T.Ractis" зэрэг маркын 5 автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтжээ. Мөн энэ сарын 28-ны 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг, Телевизийн хуучин автобусны буудлын замд "Nissan Note" маркын автомашины жолооч нь 53 настай, 9 настай, 30 настай 3 хүнийг мөргөсөн зэрэг ослыг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. 

Замын цагдаа нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцов. 

Холбоотой мэдээ