Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт оюутан сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шилдэг их сургуулиудад 2019-2020 оны хичээлийн жилээс Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцах иргэдийг сонгон шалгаруулна.
Журамд заасан Дэлхийн шилдэг их сургуульд бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа Монгол Улсын иргэн энэхүү сангийн зээлд хамрагдах хүсэлтийг гаргах эрхтэй аж.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
1. Бүрэн, зөв
бөглөсөн анкет; https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор
хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна.
2. Хүлээн авч
суралцуулах тухай урилга, албан захидал: a) Дэлхийн шилдэг их сургуулийн
бакалаврын үндсэн ангид шинээр суралцах оюутнууд тухайн хүлээн авч
суралцуулах сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсвэл захидлын
хуулбар; (урилга англи хэлээр бол хуулбарыг хавсаргах, англи хэлээр биш
бол урилганы албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах; b) Дэлхийн шилдэг
их сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцаж байгаа бол суралцаж байгаа
тухай албан бичиг; (албан бичиг англи хэл дээр бол хуулбарыг хавсаргах,
англи хэл дээр биш бол албан бичгийн албан ёсны монгол орчуулгыг хамт
хавсаргах)
3. Суралцах зорилго,
мэргэжил, сургуулиа сонгосон байдал, суралцах тухай болон төгсөөд хийх ажлын
төсөөлөл зэргийг илэрхийлсэн эссэ (эссэ тус бүр 2 нүүрнээс хэтрэхгүй, times
new roman 12 бичсэн байх, монгол ба тухайн суралцах орны хэлээр);
4. Олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт
эсвэл тухайн хэлээр суралцах шаардлагыг хангаж байгааг нотлох баримт
5. Төрсний
гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
6. Иргэний үнэмлэхний
нотариатаар баталгаажуулсан хуулбар
7. Бүрэн дунд
боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан
хуулбар (Бүрэн дунд боловсролын гэрчилгээ аваагүй, ЕБС-ийн төсгсөх ангид суралцаж буй бол сүүлийн 2 улирлын дүнгийн албан
тодорхойлолтыг хавсаргах);
8. Бүртгэлийн хураамж 25 мянган төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015003 тоот дансанд тушаана.
Энэ сарын 29-нөөс ирэх сарын 15-ныг хүртэл https://scholarship.esis.edu.mn/холбоосоор нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээх шаардлагатай аж.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын сайдын тушаалаар батлагдсан комисс нь сонгон шалгаруулалтыг журамд
заасны дагуу зохион байгуулна.