"Яагаад Шатар гэж... " өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-03 11:26:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаагаа дэлхийн жишигт нийцсэн "Яагаад Шатар гэж?" бүрэн хэмжээний өдөрлөг маргааш буюу тавдугаар сарын 4-нд “Holiday Inn” зочид буудлын их танхимд /10-17 цаг/ болно.


Өдөрлөгийн хүрээнд, хамгийн өндөр шагналын сантай шатрын бодлого бодох анхдугаар тэмцээн, "64 Ухаалаг дэвтэр" -ийн нээлтийн баяр болон Монголын шилдэг шатарчид оролцох хөтөлбөрүүдийг зохион явуулах юм. 2019 оны өсвөрийн шатарчдын ДАШТ -д оролцох шатарчинг бодлого бодох тэмцээнээс тодруулах бөгөөд энэ үеэр олон сургалт, семинар зохион байгуулна.

Холбоотой мэдээ