"Маш нууц-2:Байтаг богд" 100 сая төгрөг гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-03 13:17:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Cinema awards-2019” ёслол өчигдөр 18.00 цагаас Шангри-Ла зочид буудалд болов. Уг ёслолоор “Фантастик” продакшны “Байтаг богд” уран сайхны кино 100 сая төгрөгийн шагнал хүртлээ.

“Өргөө” кино театрын 10 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан уг ёслолд “Холливуд Монголд” анхдугаар наадмын хүндэт зочноор урьсан Холливудын 16 уран бүтээлч оролцож, Монголын уран бүтээлчдэд шагнал гардуулсан юм.

Кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах ёслолд 2017, 2018 онд Монголын кино театруудын дэлгэцнээ гарч байсан хамгийн олон үзэгчтэй 30 уран бүтээлээс шилдгийн  шилдэг 10 бүтээл 10 номинацид нэр дэвшүүлэн өрсөлдсөн юм. Үүнд “Маш нууц-2 Байтаг богд”, “Зүрхний хилэн”, “Солиот эх”, “Сайн аав”, “Амьдралоги”, “Амьдрал”, “Приусын босс”, “Нинжин сэтгэл”, “Миний нууц”, “Говийн домог”, “Ээжийн дайсан-2”, “Гурван найз эргэж ирсэн нь”, “Bad angel”, “Single ladys 3”, “Mongolian connecion” зэрэг 10 дэлгэцийн бүтээл өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

Шилдэг эмэгтэй гол дүр:

МУГЖ И.Одончимэг “Солиот эх” киноны Номиогийн дүрээр,

Шилдэг эрэгтэй дүр:

Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат,

Шилдэг найруулагч:

Фантастик” продакшны найруулагч Б.Тамир,

Шилдэг зураглаач:

Фантастик” продакшны зураглаач Г.Гүенбаатар,

Шилдэг нүүр хувиргагч:

“Солиот эх” уран сайхны киноны нүүр хувиргагч,

Шилдэг хөгжмийн зохиолч:

Амьдралоги” уран сайхны киноны хөгжмийн зохиолч,

Шилдэг зохиол:

UBS” телевизийн “Говийн домог” уран сайхны киноны зохиолч С.Сумъяа,

Шилдэг продюсар:

"Mongolian connection" киноны продюсер Б.Амарсайхан нар хүртэж, шагналыг нь Холливудын зочид гардуулан өгч баяр хүргэв.








Холбоотой мэдээ