Анхны тоглолтоо эх орондоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тоглолтоо хийж амжилгүй л цахим сүлжээнд олон сая үзэгч, сонсогчтой болсон “The Hu” хамтлаг анхныхаа рок концертыг тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох гэж байна.
Монголын уламжлалт хөгжмийг уран бүтээлдээ хадгалдаг тус хамтлагийн анхны тоглолтын тасалбарыг өнөөдрөөс эхлэн 99 мянга 999 төгрөгөөр борлуулж эхэллээ. www.ticket.mn онлайнаар тасалбарыг захиалан авч болно.
Түүнчлэн тус хамтлагийнхан Европ дахь аялан тоглолтоо зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхлэх бол долдугаар сарын 6-нд аялан тоглолтоо дуусгах юм байна.
“The Hu” хамтлагийн ”Wolf totem” дуу АНУ-ын itunes рок дууны хандалтыг өнгөрсөн сард тэргүүлж, тэдний гаргасан хоёр дууны клип буюу “Yuve Yuve Yu” дуу 12 сая , “Wolf
Totem” нь 18 сая үзэгч, сонсогчийн хандалт авч байсан юм.