Үүлэнд зориудаар нөлөөлөн орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-05-07 16:57:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн “Алтай бороо-1”, “Алтай бороо-2” явуулын экспедицүүд тавдугаар сарын 05-ны шөнөөс эхлэн аймгийнхаа Тонхил, Бугат, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Дарви, Есөнбулаг сумын нутгаар үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажиллалааг зохион байгуулан ажиллаж байна.

Ажиллагааны үр дүнд тавдугаар сарын 5-ны 20 цагаас 7-ны 08 цагийн байдлаар тус аймгийн Тонхилд 13,8мм, Бугатад 6,9мм, Дарвид 6,0мм, Төгрөгт 4,0мм, Баян-Уулд 3,3мм, Жаргаланд 2,8мм, Хөхморьтод 0,8мм, Алтайд 0,6мм харин тус аймгийн төв Есөнбулаг суманд тавдугаар сарын 7-ны 02 цагаас эхлэн бороо орж байна. Цаашид нутгийн зарим газраар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна хэмээн  Говь-Алтай аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

Холбоотой мэдээ