Төрийн соёрхолт дуучин Д.Болд Э.Маргад-Эрдэнэ хүүд тусалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-07 13:12:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт, дуучин Д.Болд энэ сарын 4, 5-нд БНСУ-д аялан тоглосон. “Bold-12 ертөнц” нэртэй уг тоглолтынхоо үеэр тэрбээр Сөүл хотын  “Самсунг” эмнэлэгт  эмчлүүлж буй Э.Маргад-Эрдэнэ хүүг  эргэж, эмчилгээнд нь хандив өгчээ.


Тэрбээр “Э.Маргад-Эрдэнэ хүүгийн бие нь өдрөөс өдөрт сайжирч байгаа юм байна. Их удаан эмчлүүлэх шаардлагатай хүүгийнхээ эрүүл мэнд, ирээдүйн амьдралын төлөө аав, ээж нь бүх зүйлээ зориулж байгаад бахархаж байна. Солонгос улсад өчигдөр хүүхдийн баяр болсон. Хүүд тоглоом авч очлоо. Мөн эмчилгээний зардалд нь хандив өргөлөө” гэжээ.

Зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүүгийн хувьд, мэдрэлийн эсийн хорт хавдартай байсныг бөөрний хорт хавдар гэж буруу оношилсны улмаас химийн хүчтэй эмчилгээ хийлгэж, бөөрний хагалгаанд орсон бөгөөд  хоёр жилийн эмчилгээний зардалд нийт 900 сая төгрөг шаардагдах юм байна. 

Холбоотой мэдээ