100 саяын шагналт охидын хамтлаг анхны цомгоо гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-07 18:18:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оддын академи” шоунаас  100 сая төгрөгийн продюссингийн гэрээний шагнал авсан хамтлаг анхны цомгийн баяраа өнгөрсөн ням гарагт хийсэн байна.  

“The Wasa­bies” хамтлаг байгуулагдсаныхаа нэг жилийн ойгоор ийнхүү анхны цомгоо гаргасан аж. Хамтлагийн ахлагч Э.Буяндулам, "Анхны цомог маань “Girls Generation” нэртэй. Манай хамтлагийн анхны дуу “Girls Generation” нэртэй. Шинэ охидын эрин үе ирлээ гэдгийг шинэхэн цомог болон дуугаараа харуулахыг хичээлээ. Бидний том зорилго бол Азийн цахим орчинд Монгол Улсаа сурталчлах юм. Зорилгодоо хүрэхийн төлөө дуунуудаа Азийн өөр орны хэлээр гаргана. Бидэнд Тайванийн “Golden Music Awards”-аас урилга ирсэн. Бидэнд хийх юм их, дөнгөж эхэлж байна" гэлээ.

Холбоотой мэдээ