“Нарны хүүхдүүд” сурагч солилцооны төсөлд хоёр аймгийн 20 сурагч хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-05-13 12:15:29

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Нарны хүүхдүүд” сурагч солилцооны төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн тухайд Дорнод аймгийн таван сургуулийн сурагчид, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар сургуулийн манлайлагч 10 сурагч гээд нийтдээ 20 сурагчийг сонгон хамруулжээ.

Сурагч солилцооны төсөл хоёр үе шаттай хэрэгжиж, тухайн сум, сургуулийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагатай хамтран сургалт, мэдээлэл, хүмүүнлэг, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, олон нийтэд сайн үлгэр дуурайл үзүүлж, харилцан туршлага солилцох юм. Уг төсөл орон нутагт сурч, хөгжиж буй хүүхдүүдийг хөрш зэргэлдээ аймаг болон гадаадын улс орны хүүхэд багачуудтай туршлага солилцуулах, өөрийн аймаг орон нутгийн өв соёлыг сурталчлах, түгээх үндсэн зорилготой. Өмнө жилүүдэд энэ төсөлд тус аймгийн сумдын сургуулийн сурагчид хамрагдаж байсан юм.

Холбоотой мэдээ