Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүрэх автозамыг бүрэн хаалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-13 15:58:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажил үргэлжилж байна.


Үүнтэй холбоотойгоор энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас Ургах наран хорооллоос Налайхын уулзвар хүртэлх автозамыг хаагаад байсан юм. Тэгвэл үргэлжлүүлэн Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх автозамыг өчигдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бүрэн хаалаа.


Тус чиглэлд бүх жин нь 3.5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл түр замаар зорчих боломжтой юм.

 

Холбоотой мэдээ