Цаг агаарын мэдээг 20 мянга гаруй малчин гар утсаар хүлээн авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-15 12:53:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 21 аймгийн 330 сумын 1820 багийн 20 мянга гаруй малчин Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээг гар утсаараа шуурхай хүлээн авч байна.


ОБЕГ-аас  “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран  “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор үүрэн телефоны компаниудтай хамтран гар утасны мессэжний үйлчилгээний тусгай системийг боловсруулаад байгаа юм.


Ард иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах зорилготой системийн тусламжтай малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гадна  код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой. Малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж авах боломжтой юм.

Архангай [link]
Баян-Өлгий [link]
Баянхонгор [link]
Булган [link]
Говь-Алтай [link]
Говьсүмбэр [link]
Дархан-Уул [link]
Дорноговь [link]
Дорнод [link]
Дундговь [link]
Завхан [link]
Орхон [link]
Өвөрхангай [link]
Өмнөговь [link]
Сүхбаатар [link]
Сэлэнгэ [link]
Төв [link]
Увс [link]
Ховд [link]
Хөвсгөл [link]
Хэнтий [link]

Холбоотой мэдээ