Ерөнхий боловсролын сургуулиудын үдээс хойш хичээллэх цагийг цуцаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-15 12:59:29

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ихэнх нутгаар хур тунадас орж салхи 16-18 метр секунд говь, тал хээрийн нутгаар 24 метр секунд хүртэл ширүүсч байгаатай холбогдуулан Боловсрол, соёл урлагийн газрын даргын шийдвэрээр аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиуд  үдээс хойш хичээллэхгүй болсон талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Хүчтэй салхи шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж айлын хашаа нурах, барилгын дээвэр хуурах, цонх шил хагарах, үзэгдэл гарч байна.

Байгалийн гамшигт үзэгдлийн  үеэр тээврийн хэрэгслээр хол газар зорчихгүй байх, малчид малаа хол бэлчээрлүүлэхгүй байх, малын эрэлд болон шуурганд уруудсан малын хойноос явахгүй байх,салхи шуурга намдсан үед явах, хэрэв зайлшгүй шуурганд уруудсан болон малын эрэлд явахаар бол сум багийн засаг дарга нарт мэдэгдэж дулаан хувцас цэнэгтэй гар утас, зүг чиг заагч эсвэл хоёроос дээш хүнтэй явах, бага насны хүүхдийг малд явуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ