Самбо бөхийн ДЦАШТ-ийг зохион байгуулах хорооны гишүүд хуралдлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-15 16:13:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын самбо бөхийн холбооны /FIAS/ календарчилсан төлөвлөгөөний дагуу 2019 оны долдугаар сарын 14 нд Улаанбаатар хотноо Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит Самбо бөхийн холимог багийн /эрэгтэй, эмэгтэй, байлдааны самбо/ дэлхийн шилдэг багуудын цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах юм.


Тус тэмцээний зохион байгуулах хорооны гишүүд өнөөдөр хуралдаж ДЦАШТ-ий бэлтгэл ажлын талаар санал солилцож, хэрэгжүүлэх ажлуудаа тодорхой болгож төлөвлөсөн байна .


Дашрамд сонирхуулахад, Монгол улс 1989 онд Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж багаараа хоёрдугаар байрт шалгарч байсан түүхтэй билээ.  

 

Холбоотой мэдээ