Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт эхэллээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-05-15 20:20:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80, 249 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны 394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд  өнөөдөр эхэллээ.


Сургалтад цэргийн дүйцүүлэх албанд 2019 онд элссэн есөн дүүргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд цэргийн анхан шатны мэдлэг, үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг, дадлага олгох зорилгоор зохион байгуулж байна.


Цэргийн дүйцүүлэх алба хаагчид орон нутгийнхаа батлан хамгаалах ажилд идэвхтэй оролцох, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох үүрэг хүлээдэг. Мөн хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслах, орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэдэг. Түүнчлэн улсын болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай оролцох үндсэн үүргийг хүлээдэг аж.

Холбоотой мэдээ