Дуучин Ч.Уранхолбоо "Гэр бүлийн эрхэм элч" болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-16 12:49:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн эрхэм элч” батламжийг "Гала" хамтлагийн дуучин Ч.Уранхолбоод өчигдөр  гардуулан өглөө.  Ану буюу Ч.Уранхолбоо таван охины ээж  “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блог хөтөлж, амьдралаа хуваалцаж, гэр бүлийн гэгээлэг мэдээллийг түгээдэг юм.

Тэрбээр,  “Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн эрхэм элч” хэмээх үүрэг хариуцлага бүхий батламж авлаа. Алдсан ч оносон ч дэргэд маань байж, хүрээлэн дэмждэг та нарынхаа хүчээр өөртөө итгэлтэйгээр урагшилж  өнөөдрийг хүрсэн. Өнөөдөр ханьтайгаа, хайртай үрстэйгээ хамт “Гэр бүлийн эрхэм элч”-ээр шалгарч, сайхан хүндэтгэлийг хүлээсэндээ баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Холбоотой мэдээ