"Ирээдүй өөд итгэл хайрлая" тоглолтын орлогоос 30 сурагч шагнана

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-05-16 21:15:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ирээдүй өөд итгэл хайрлая" сайн үйлсийг дэмжих хүүхдэд зориулсан тоглолт энэ сарын 30-нд Улаанбаатар паласт болно. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан энэ  тоглолтын тасалбар бүр нь бэлэгтэй.

Тоглолтын орлогоос спорт, урлаг, оюун ухаанаараа хошуучлагч 30 хүүхдийг 21 аймаг, 9 дүүргээс тодруулан шагнана хэмээн өнөөдөр болсон хэвлэлийн хурал дээр зохион байгуулагчид нь мэдээллээ.


Мөн зорилтот нэгэн гэр бүлийг сонгож өрхийн амьжиргаанд нь тусална. Төрөх нэг эмнэлгийг сонгон нярай хүүхдийн өрөөг иж бүрэн тохижуулах юм байна. Үе тэнгийнхэндээ зориулж Б.Бат-Энэрэл хүү ая дуугаа өргөх болсноо мэдэгдэв.

Холбоотой мэдээ