Чингисийн хүрээнд зэвт харваачид цэцээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-17 10:27:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингисийн хүрээ амралтын газарт Монголын үндэсний харваачдын холбооноос энэ сарын 19-нд Зэвт харвааны тэмцээн зохион байгуулна.


Харваачид 40 метрт 20 сум, 60 метрт 20 сум тавьж цэц мэргэнээ сорих юм. Улмаар нийлбэр оноогоор шалгарсан шилдэг 16 харваач 40 метрийн зайд 5 сум тавьж өрсөлдөн шилдгүүдээ тодруулдаг байна. Мөн тэмцээний үеэр зэв нүүлгэх холын харвааны тэмцээнийг зохион байгуулах юм.


Дашрамд сонирхуулахад, Үндэсний сурын харваагаар спортын мастер А.Александр 2017 онд 469 метр хол харваж, дээд амжилт тогтоож байсан юм.

Холбоотой мэдээ