Төгсөгчид төрөлх сургуультайгаа хамтран ажиллах санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-28 13:00:10

Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль болон түүний  төгсөгчид 3 сарын 25-нд "Бүтээлч ажил -15" санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сургууль, сурагчийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хойч үеийнхэндээ үлгэр дууриал болох,сургалтын орчин нөхцлөөр дамжуулж, сурах хүсэл сонирхолыг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий уг  ажлын хүрээнд 2001 оны найман бүлгийн 240 гаруй төгсөгч хамтран вэб сайт байгуулах, сагсан бөмбөгийн талбай тохижуулах, мод тарих,төгсөх ангийнханд илтгэл тавих, ахмад багш нарт хүндэтгэл үзүүлэх, тусламж шаардлагатай нэгэндээ дэмжлэг болох зэрэг 15 бүтээлч ажил хэрэгжүүлэхээр  төлөвлөжээ.

Энэ үеэр багш, сурагчид  урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлсэн юм.

Цаашид уг  ажлыг улам эрчимжүүлж, цар хүрээг нь өргөжүүлэхийн тулд төгсөгчдийг нэгтгэсэн төрийн бус байгууллагатай болох зорилттой буйгаа 2001 оны төгсөгч Э.Төгөлдөр хэллээ.

Сумын ууган сургууль Хүмүүн цогцолборын суурь 1939 онд тавигдсан. Өдгөө 200-аад багш, ажилтан, 2280 гаруй сурагчтай сургалт, хүмүүжлийн ажлаа эрхэлж байгаа юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ