Сэлэнгэ аймаг улсын үзлэгийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-05-17 18:00:28

Сэлэнгэ /МОНЦАМЭ/2019 онд "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг"-ийг улсын хэмжээнд зохион байгуулна.

Энэхүү үзлэгийг Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын А/46 дугаар захирамжийн дагуу зохион байгуулах юм. Үзлэгтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас Архивын ерөнхий газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтран сумдын ЗДТГ, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төр, төсвийн байгууллагын удирдлагууд, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж, 400 гаруй төрийн албан хаагчдыг хамруулсан байна. 

Тус сургалтаар оролцогчид “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн бэлтгэл хангахад анхаарах асуудлууд, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд батлагдан гарсан хууль тогтоомжийн  талаар мэдлэг мэдээлэлтэй болжээ.

Мөн улсын үзлэгтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Архивын ерөнхий газар хамтран өнгөрсөн сарын 15-ны өдөр зохион байгуулсан "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг"-ийг дүгнэх үзүүлэлт, анхаарах асуудлын талаарх цахим сургалтад аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ-ын алба хаагчид, сумдын ЗДТГ-ын дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төр, төсвийн байгууллагын удирдлагууд, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан нийт 150 гаруй ажилтнуудыг хамруулжээ.

Холбоотой мэдээ