Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-05-20 10:46:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 05 дугаар сарын 20-ны өдрийн А/282 дугаар захирамжаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр цаг агаарын аюултай нөхцөл байдал тайван өнгөрч, тогтворжсон тул ийнхүү өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах шийдвэр гаргажээ. Улмаар нутгийн өөрөө удирдах байгууллага, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, тусгай болон ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, бие бүрэлдэхүүнийг хэвийн горимд шилжүүллээ.

Мөн замын хяналтын постуудыг татан буулгаж, замын хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн байна. 

Холбоотой мэдээ