Дөрвөн эгнээтэй 5.5 км хатуу хучилттай зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-05-20 14:56:06

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн төв Чойбалсан хотын арын төв замыг иж бүрэн шинэчилж, дөрвөн эгнээтэй 5.5 км хатуу хучилттай зам тавихаар болсон. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар замын төсөвт өртөг 10.9 тэрбумаар батлагдаж, энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Замын ажлын тендер шалгаруулалтад “Арц суварга” компани шалгарчээ. Уг зам Чойбалсан хотын Бумбатын дөрвөн замын уулзвараас нисэх, төмөр замын уулзвар хүртэл явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй байх юм.

Холбоотой мэдээ