Орхон аймагт 350 гаруй хүүхэд шүдээ эмчлүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-20 18:02:40
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт Орхон аймгийн таван эмнэлэг хамрагдаж 350 гаруй хүүхдэд амны хөндийн үзлэг хийгээд байна. 

Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд онцгой анхаарах болсон. Үүний хүрээнд улсын хэмжээнд  хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 шүдний эмнэлэг 2-12 насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. 

Хөтөлбөрийн хүрээнд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорол, сувгийн эмчилгээ, эрдэсжүүлэх түрхлэг, шүд авах зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Эмчилгээний төлбөрийг Засгийн газраас гаргаж нэг хүүхдэд 60 мянган төгрөгийн үйлчилгээ үзүүлэхээр болсон ч  Орхон аймгаас шүдний 10 эмнэлгийн тав нь зөвшөөрсөн тул ачаалал ихтэй байгаа ажээ. Энэ онд 2-6 насны хүүхдүүд үзлэгт хамрагдах бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл 7-12 насны хүүхдүүдэд эмчилгээ хийх гэнэ. 

Холбоотой мэдээ