“Бууж саатах-бурхантын хөндий” Төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форумд оролцохыг урьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-05-21 10:15:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Бууж саатах-бурхантын хөндий” Төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форумыг 2019 оны 05 дугаар сарын 24,25-ны өдөр Дархан хотноо зохион байгуулахаар болсон. Уг форумыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, БОАЖГ, Дарханы аялал жуулчлалын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулна. Иймд аялал жуулчлалыг хөгжүүлэх иргэд, ААНБ-уудын оролцоо чухал тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Дархан-Уул аймаг нь төвийн бүсийн тулгуур төвийн хувьд бүс нутаг болон дэлхийн олон хотуудтай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын цогц бүтээн байгуулалтуудыг бий болгох, өвлийн болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбаруудтай эн зэрэгцэхүйц тогтвортой салбар болгон хөгжүүлэх үүднээс Дархан-Уул аймгийг "Аялал жуулчлалын жишиг найрамдлын тулгуур хотболгох зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Төвийн бүсийн 5 аймаг, нийслэл хотын аялал жуулчлалын манлайлагч компаниуд, гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын эрдэмтэн судлаач, их дээд сургуулиуд, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, нутгийн иргэдийн 150 гаруй төлөөллийн оролцоотой Бууж саатах-бурхантын хөндий” Төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форумыг 2019 оны 05 дугаар сарын 24,25-ны өдөр Дархан хотноо зохион байгуулахаар Дархан-Уул аймгийн ЗДТГ, БОАЖГ, Дарханы аялал жуулчлалын нэгдсэн холбоо хамтран ажиллаж байна.

Энэхүү форумд БНСУ-ын Кёнги аймгийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын холбоо, Кёнги аймгийн Морь сонирхогчдын холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын газар, ӨМӨЗО-ы Багшийн их сургуулийн аялал жуулчлалын тэнхим, Улаан-Үд хотын Аялал жуулчлалын газар, Байгаль нуур орчмын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, MIU их сургуулийн аялал жуулчлалын тэнхимийн экспертүүд оролцож, өөрсдийн эрдэм шинжилгээний судалгаа, гадаад улс орны хот, орон нутагт аялал жуулчлал хөгжсөн тэргүүн туршлагыг танилцуулах онол, практикийн эрдэм шинжилгээний хурал, мөн Монгол улсын аялал жуулчлалын салбарт ажиллаж буй судлаач багш нарын "Аялал жуулчлалын салбарын үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулах" сургалтад тус тус хамрагдах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Дархан-Уул аймгийн аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах, мөн аялал жуулчлалын салбарт ажиллаж буй иргэн таныг энэ удаагийн Бууж саатах-бурхантын хөндий” төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форум-д хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Та бүхэн оролцохыг хүсвэл доорх линкээр орж бүртгүүлнэ үү. 

БҮРТГЭЛИЙН ЛИНК

Форумын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99002384, 94707272 утсаар тодруулна уу.

Холбоотой мэдээ