Хүчирхийлэл үйлдсэн цагдаа нар шалгагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Зүүнхангай сумын цагдаа Д нь өсвөр насны охиныг хүчирхийлж, улмаар жирэмсэн болгосон гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ хэргийг аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа тул мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Ямартай ч тухайн цагдаа ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл байна.
Харин хүчирхийлэлд өртөж жирэмсэн болсон охин одоогоор аймгийн
төвд Түр хамгаалах байранд байрлаж, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байна.
Үүнээс гадна Өндөрхангай сумын цагдаа М гэгч мөн 16 нас
хүрээгүй охиныг хүчирхийлсэн хэрэг энэ сарын 10-нд гарсан байна. Энэ хэрэгт
холбогдсон цагдаа бас шалгагдаж байгаа аж.
Ард иргэдийн амар тайван байдлыг хангаж, аюул аваараас
хамгаалах ёстой төрийн цагдаа нар насанд хүрээгүй охидыг хүчирхийлж, бүр
зургаан сартай жирэмсэн болгосны дараа хэрэг илчлэгдэж байгаа нь иргэдэд
айдас төрүүлээд байна.