“Смарт Эйр” компани 100 гаруй агаар цэвэршүүлэгч хандивлажээ

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunbold@montsame.mn
2019-05-21 22:12:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонконгийн “Смарт Эйр” компани монгол хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газруудад 100 гаруй агаар цэвэршүүлэгч хандивлажээ.



Монгол Улсад 2017 онд салбараа нээсэн тус компани өөрсдийн үйлдвэрлэдэг албан байгууллагын ажлын өрөөний “Бласт”, мини "Бласт" загварын агаар цэвэршүүлэгч борлуулах бүртээ, "Канон, DIY" агаар цэвэршүүлэгчийг цэцэрлэгүүдэд хандивлаж байх буянтай үйлс санаачилжээ. Мөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэдийг агаарын бохирдлын хор уршиг, түүнээс хамгаалах аргын талаар сургалтад хамруулсан байна.



“Смарт Эйр” компани  40 ам.метр талбайг 25 минутын дотор цэвэршүүлэх чадалтай “Скуэр” агаар цэвэршүүлэгч худалдаанд гаргаж буйгаа өнөөдөр зарлав. Тус компанийн Агаар цэвэршүүлэгчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг mongolia@smartairfilters.com цахим шуудан эсхүл www.smartairfilters.com/kickstarter цахим хуудсаас авах боломжтой.

Холбоотой мэдээ