Хаягдал зай, утасны батерейг аймгийн БОАЖГ-т хүлээлгэн өгөхийг уриалж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-22 12:55:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн БОАЖГ-аас “Ногоон паспорт” аян өрнүүлж байна.

Тус аянд Жаргалант сумын Прогресс сургуулийн сурагчид нэгдэж, том, жижиг зай, утасны батерей зэрэг 918 ширхэг зай хураагуурыг аймгийн БОАЖГ-т хүлээлгэн өгөв.

Цахим хог хаягдал буюу батерей, цахилгаан хэрэгслийг энгийн нөхцөлд ахуйн хогтой хамт хаяж болохгүй. Учир нь хогийн цэг дээр задралд орж хөрс, ус, агаар бохирдуулдаг. Мөн хүн, малын эрүүл мэндэд эрсдэл учруулах хорт химийн бодис, хүнд элемэнтүүд агуулдаг байна. Тиймээс ногоон паспорт аяны хүрээнд иргэд, олон нийт байгаль орчноо хамгаалах, аливаа эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглахгүй байгаа хаягдал зай хураагуурыг аймгийн БОАЖГ-т хүлээлгэн өгч хэвшихийг уриаллаа. Тухайн хог хаягдлыг мэргэжлийн байгууллагууд стандартын дагуу устгалд оруулдаг гэнэ.  

Судалгаагаар нэг ширхэг хуруу зай 4 мкв хөрсийг хордуулж, 8000 литр ус бохирдуулдаг гэж тогтоожээ. 

Холбоотой мэдээ