Хуурайшилт ихтэй байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-05-23 16:24:30

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн нутгаар хуурайшилт  ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байгаа аж. Тодруулбал Сүхбаатар, Цагааннуур, Зүүнбүрэн сумын нутгаар нэн аюултай, Ерөө, Түшиг сумын нутгаар аюултай, Хүдэр, Бугант, Хушаат сумын нутгаар дунд зэрэг түвшинд байгаа ажээ. Иймээс ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг аймгийн УЦУОШГ-аас анхаарууллаа. 

Энэ сарын 23, 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, агаарын температур шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, агаарын температур шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

5 дугаар сарын 24-28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24-нд ихэнх сумын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 24-нд ширүүсч секундэд 9-14 метр хүрнэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, агаарын температур шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

 

Холбоотой мэдээ