Үзэгчдийн хүрээлэл дундах "ХҮ" хамтлагийн анхны тоглолт

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-24 16:05:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ХҮ” хамтлагийн “Гэрэг” анхны тоглолт үзэгчдийн халуун уухай дунд боллоо. Рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болсон тус хамтлагийн анхны тоглолт өчигдөр “White Rock” центрт эхлэсэн юм.


“Хү” хамтлагийн анимейшн дүрүүд тайзнаа анх гарахад үзэгчид “Хү”, Хү, Хү” хэмээн алга ташин, уухайн түрлэгтэй угтав. Алс газар аян дайнд мордож буй баатар эр хайртай бүсгүйтэйгээ уулзаж чадалгүй мордож байгаа тухай өгүүлэх  “Бүсгүйн дуу”-гаар тоглолт эхэлсэн. Тоглолтод “Шөөг шөөг”, “Агаар нэгэн буй”, “Гэрэг”, “Бүсгүйн дуу”, “Хувь ээж” зэрэг 13 дуу дууллаа. Тус тоглолтод Япон улсаас номер нэг тонмистер болон таван инженер  ажиллажээ.

ХҮ” гэдэг нь хүн, хүмүүн, хүүхэд, хүүхэн зэргээр оюун ухаант амьтны эх үг гэдгийг хамтлагийнхан тайлбарлаж байв. “ХҮ” хамтлаг 6 дугаар сарын 6-наас 7 дугаарын 6 хүртэл Европод аялан тоглож, 10 дугаар сард латин Америкт аялан тоглох хуваарь гаргажээ.

“Хү” хамтлагийнханд дэлхийг тойрон аялахад нь зориулж 

"Хөх тэнгэрийн монгол иргэн сэрмой

Хөх аянга тэнгэрээс ниргэмой

Тэнгэр заяат үрсүүд тэнгэрт ивээгдмой

Тэнгэрийн аянга газарт буумой

Аянгын цохиур хүмүүний хоолойд оршмой

Аянгын гал хуурыг бий болгомой

Таван нартыг доргиох нүргээнийг илгээмой" хэмээх зарлигтай хар сүлдийг тоглолтын үеэр гардуулсан юм.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Baramsai Chadraabal-н зураг.

Холбоотой мэдээ