Узбекистанд болох олон улсын гар урлаачдын наадмын урилга иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-27 16:15:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Узбекстан улсын “Гар урлалын холбоо” ТББ-аас 2019 оны уралдааны урилгыг манай улсын Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төвд ирүүлжээ.

Энэ оны 9 дүгээр сарын 10-15-ны өдөр Узбекистан  улсын эртний хот Кокандад “Олон Улсын гар урлалын анхдугаар наадам” болно. Энэхүү наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох гар урлаач нарт Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл ТББ заавар, зөвлөмж өгч байна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ