Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхлээгүй байна

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2016-03-29 12:21:56

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд зарласан ч одоогоор хуралдаан эхлээгүй ирц 15.8 хувьтай байна.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваариар бол өнөө өглөө 09 цагаас ээлжит бус чуулган нээлтээ хийхээр товлосон. Гэвч тодорхой бус шалтгаанаар чуулганы нээлтийг хойшлуулж, тус байнгын хороог хуралдуулах болсон ч гишүүд танхимдаа ирээгүй байна.

Чуулганы нээлт ийнхүү сунжирч байгаа нь хэлэлцэх асуудлын товд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг соёрхон батлах тухай асуудал орсонтой холбоотой байж мэдэхээр байгаа юм. Учир нь УИХ-ын зарим гишүүдээс энэ асуудлыг хэлэлцэх болсонд ямар байр суурьтай байгааг тодруулахад танилцуулга тараагдаагүй байна гэх буюу эсвэл ийн яаравчлан хэлэлцэх шаардлага байсан уу гэдэгт эргэлзэж байна гэж байв.

Б.Туул

 

Холбоотой мэдээ