"Домогт баатар Дандар" номын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-05-28 17:41:44

Дорнод/МОНЦАМЭ/ Халхын голын дайны шийдвэрлэх тулалдаанд онцгой гавъяа байгуулсан Монгол ардын хувьсгалт цэргийн VI морьт дивизийн дарга БНМАУ-ын "Гарамгай баатар" Лодонгийн Дандарын эрэлхэг гавъяа, амьдрал тэмцлийг өгүүлсэн “Домогт баатар Дандар” номын нээлт өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.

Номыг түүний ач охин Г.Гангамөрөн эрхлэн хэвлүүлсэн төдийгүй ѳвѳѳгийнхѳѳ амьдрал, тэмцлийн бодит үнэн түүхийг багтаахыг зорьсон байна. Нээлтэд Ардын уран зохиолч П.Бадарч, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ай Тѳмѳр-Очир, Булган аймгийн болон Бүрэгхангай сумын удирдлагууд оролцсоноос гадна Л.Дандарын эдэлж хэрэглэж байсан хувцас, эд ѳлгийн зүйлсүүдийг сумынхаа музейгээс авчран дэлгэн үзүүлжээ.

Уг номыг Улаанбаатар хот дахь Номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм байна.

Холбоотой мэдээ