"Инвескор”-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхийг зөвшөөрөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-04 18:55:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 24 ХК-ийн 99.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 825.1 мянган ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тухайлбал, "Монгол савхи" болон  "Гермес центр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик Холдинг” болон "Хай би ойл ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. "TOP 20" индекс 0.54 хувиар буурч, 19682.88 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.363.206.372,966.97 төгрөг боллоо.

Энэ өдөр СЗХ-ны даргын 1/2369 тоот албан тушаал гарч, "Инвескор ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцон улмаар хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг энэ зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгов.

Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсонтой холбогдуулан хөрөнгө оруулагчид үлдэгдэл мөнгөн хөрөнгийг өнөөдрөөс буцаан авах эрх үүслээ.

Б.Болд

Холбоотой мэдээ