Дархан сумын 3 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 3 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг өргөтгөх, хүүхэд багачуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах үүднээс цэцэрлэгийн өргөтгөл барих шав тавих ёслол боллоо. Одоогоор 8 бүлэгт 300 орчим хүүхэд байгаа сурч хүмүүжиж байгаа бол уг өргөтгөлийг барьснаар 100 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болох ажээ.
Уг
цэцэрлэгт Дархан сумын
6, Малчин багууд болон Хөтөл хорооллын хүүхэд багачууд хамрагддаг
байна. Цэцэрлэгийн
өргөтгөлийн барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн
“Дархан трейд” ХХК гүйцэтгэнэ.15x24 харьцаатай 2 давхар тоосгон барилга ирэх 10
дугаар сард бүрэн ашиглалтад орох ажээ.
Түүнчлэн өнгөрсөн сард 3 дугаар цэцэрлэгийн үндсэн барилгын дулаалга, гадна фасадын засварын ажлыг Дархан сумын ОНХС-гийн
хөрөнгөөр “Дархан ээж шүтээн" ХХК гүйцэтгэсэн байна.