“Стандарт ноос”-ын хувьцааны ханш өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-06-06 09:28:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр I, II, III ангиллын 27 ХК-ийн 130.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 764.8 мянган ширхэг хувьцаа арилжив.

Найман ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко тур бюро" болон "Стандарт ноос ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо” болон "Стандарт агрикалчер групп ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.29 хувиар өсч, 19740.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.355.315.284.767 төгрөг боллоо.Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ