Нигерид сургуулийн төлбөрөө хог хаягдлаар төлж байна

Дэлхийд | Байгаль орчин
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-10 12:06:54

АБУЖА. /BBC/. Нигери улсад сургуулийн сурагчдын төлбөрийг хуванцар саваар хийх талаар хичээл зааж байна.


Сурагчдын эцэг, эх, асран хамгаалагч нар хоосон хуванцар сав цуглуулан хүүхдийнхээ сургалтын төлбөрт суутгуулдаг жишиг Нигерид тогтоод байгаа тухай "BBC" телевиз мэдээлэв.


Африк тивийн хог хаягдлыг цэвэрлэх "African Clean Up Initiative" болон "WeCyclers" байгууллага нь Лагос мужийн Ажегунле хот дахь Моритын олон улсын сургуультай хамтран "Дахин боловсруулах төлбөр" төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Холбоотой мэдээ