Загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель”-иор шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-10 11:56:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ирээдүйтэй загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель”-иор шалгарчээ. Энэ сарын 9-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулсан “Asia model awards-2019” наадмын улаан хивсний ёслолд оролцож, шагналаа гардан авсан байна. "Монгол модель" агентлагаас төрөн гарсан чадварлаг загвар өмсөгчдийн нэг тэрбээр "Говь" брэндийн нүүр царай болон ажиллаж байгаа юм.


Т.Оюун-Эрдэнэ дэлхийн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгч цугласан “Гиннесийн ном”-д бүртгүүлэх загварын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон дөрвөн загвар өмсөгчийн нэг болж байв. Испани улсын Мадрид хотноо дөрөвдүгээр сарын 5-6-нд болсон уг томоохон наадамд "Uilen couture" брэндийн дизайнер Б.Золзаяа, топ модель О.Пүрэвдулам, Н.Сарнай, М.Наранмандах, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нар нэг баг болон оролцсон юм.

Холбоотой мэдээ