Хятад навигацын системийн 22 дахь хиймэл дагуулаа хөөргөв

Дэлхийд | Шинжлэх ухаан
jargal@montsame.mn
2016-03-30 13:54:38

БЭЭЖИН. /TASS/. Хятад улс “Beidou” навигацын системийн ээлжит хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөсөн тухай "Синьхуа" агентлаг мэдээллээ.

Хиймэл дагуулыг Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас "Чанжэн-3A" /Long March-3A/ зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөжээ.

Орох ёстой тойрог замдаа орсны дараа сансрын уг аппарат “Beidou” системийн 22 дахь хиймэл дагуул болно. "Чанжэн-3A" зөөгч пуужингийн хувьд энэ удаа 225 дахь хиймэл дагуулаа хөөргөж байгаа юм.

Бүс нутгийн навигацийн хиймэл дагуулын “Beidou” системийг Хятад 2000 оноос сансарт байрлуулж эхэлжээ. Сүүлийн хиймэл дагуулыг оруулаад 22 аппараттай болж байгаа уг системээр Хятад болон тус улсын хөрш орнуудын, мөн Ази Номхон далайн бүс нутгийн бусад бүсийн нутаг дэвсгэрийн газар зүйн солбицлыг тодорхойлох боломжтой.

Хятадууд 2020 он гэхэд “Beidou” системийн хиймэл дагуулыг 35-д хүргэж, дэлхийн хэмжээний навигацийн систем болгохоор төлөвлөж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ