Хятадад жимсний үнэ түүхэнд байгаагүйгээр нэмэгджээ

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-06-13 18:30:16


Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын байдлаар Хятад улсад хэрэглээний үнийн индекс /ХҮИ/ болон үйлдвэрлэлийн үнийн индекс /ҮҮИ/ ямар байсан талаарх мэдээллийг өнөөдөр тус улсын Үндэсний Статистикийн газраас мэдээлэв.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад, ХҮИ 2.7 хувиар, энэ оны 4-р сартай харьцуулахад 0.2 хувиар тус тус өсжээ. Үүнээс хүнсний бараа бүтээгдэхүүн 7.7 хувь, хүнсний бус бараа бүтээгдэхүүн 1.6 хувиар өсөв.

Хүнсний бараа бүтээгдэхүүнээс жимс хамгийн өндөр өсөлттэй гарсан буюу өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 26.7 хувиар, энэ оны 4-р сарынхтай харьцуулахад 14.8 хувиар тус тус өсөж түүхэнд байгаагүйгээр үнэ нь нэмэгджээ.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ