Хэрлэн барс хотын туурь орчим малын хөлд талхлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-06-14 17:46:54

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Хэрлэн барс хотын туурь орчим отрын малчдын олон зуун малын хөлд талхлагдсан дүр зурагтай байна.

Мөн туурийн дэргэдэх чулуун самбар эвдэрсэн, туурийн эргэн тойронд их хэмжээний хог, ялангуяа архи, пивоны шил, гялгар уут их байсныг Тосон хулстайд ажилласан ажлын хэсэг цэвэрлэжээ. Тодруулбал, тус сумын нутаг дахь Тосон хулстайн байгалийн нөөц газарт гаднын малчдын олон зуун адуу, үхэр оторлож байгааг албадан гаргах, бодит байдалтай танилцах зорилгоор тус аймгийн Засаг даргын байгуулсан ажлын хэсэг ойрын өдрүүдэд Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн суманд ажилласан юм.

Холбоотой мэдээ