Испани улсад Хуавэй компанийн тоног төхөөрөмжийг ашиглан 5G сүлжээ нэвтрүүлнэ

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-06-14 18:21:59

Бээжин /МОНЦАМЭ/. Маргааш буюу энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Испани улсын 15 хотод Хуавэй компанийн тоног төхөөрөмжийг ашиглан 5G сүлжээг нэвтрүүлэх болсон талаар үүрэн телефоны “Vodafone” компани мэдэгдлээ хэмээн Германы DPA агентлагийн мэдээнээс иш татан Хятадын Төв телевиз мэдээлэв.

Дээрх хотуудад Испанийн Мадрид, Барселон, Валенси зэрэг хот багтаж байгаа юм. Улмаар “Vodafone” компани Испани улсаас анхны 5G сүлжээг нэвтрүүлсэн компани болж байна.

Мөн Испани улс Швейцарь, Англи улсын дараагаар 5G сүлжээг нэвтрүүлсэн Европын гурав дахь улс болжээ.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ