Ерөнхий боловсролын сургуулиудын номын санд 10 сая төгрөгийн ном олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй "Номтой нөхөрлөе" аяны хүрээнд 2019 онд нийт сумын сургуулийн номын санд 10 сая төгрөгийн ном олголоо.
Уг зөвлөлөөс гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү аяны хүрээнд тус зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд тэргүүлэгчдийн санхүүжилт, сайхан сэтгэлээр 2017, 2018, 2019 онд 30 сая төгрөгийн ном хандивласан байна. Энэ удаа Нутгийн зөвлөлөөс дэлхийн болон Монголын сонгодог зохиол бүтээлүүдийг хүүхэд багачуудаараа уншуулж, оюуны цар хүрээг тэлэх уран бүтээлийн дээжсийг олгожээ.