Лүн сумын цахилгааны доголдлыг засахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-15 21:00:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүчтэй салхилж, бороо орсноос өнөөдөр 13.40 цагийн орчимд Төв аймгийн 35/10кВ-ын Атар дэд станцаас 35кВ-ын Лүнгийн цахилгаан дамжуулах агаарын сүлжээнд гэмтэл гарч, Лүн сумын цахилгаан эрчим хүчний хэрэглээ доголдоод байна. 


20.20 цагийн байдлаар, шугамын гэмтлийг засахаар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад ажиллаж байна гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.

Холбоотой мэдээ