ХХААХҮЯ-ны ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-06-17 12:29:44

Увс /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг энэ сарын 13-17-ны өдөр Увс аймагт ажиллаж байна. Тэд аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газарт ажиллаж, удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүү болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санзарим сумын Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн нэгжийн үйл ажиллагаатай тус тус танилцсан байна. 

Энэ үеэр тус байгууллагуудын удирдлага, төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн хяналт-шинжилгээ, дотоод аудитыг гүйцэтгэж, төсөл хөтөлбөрийн хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үнэлэн, зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлуудыг хийжээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны Мал эмнэлгийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Батхуяг, Газар тариалангийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхмаргад, Дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Б.Алтанцэцэг, Хүнсний үйлдвэрлэлийн хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Д.Оюунгэрэл нар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ